Хоёрдугаар үзэгдлийн өмнөх ЦЭНГҮҮН

Нүүрсний хулгайчдыг илрүүлэх “пентхаусын” нэгдүгээр үзэгдэл дээр АН-ынхнаас илүү МАН-ынхан харвачих дөхсөн гэвэл үнэнд ойртох байх. Нэгдүгээр шатны сонсголын гурав дахь өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг гэрчээр оролцох хүсэлт гаргаж, ар гэрийнхэн нь Төрийн ордонд нэвтэрсэн ч Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас гадна Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тэргүүтэн уулзсан уулзалтаас түүнийг сонсголд оролцуулахгүй байх “даалгавар” өгөгдсөн гэдэг. Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн дээр Д.Амарбаясгалангийн нэмэгдэж оролцсон тус уулзалтаар Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн асуудлыг хэлэлцсэн гэх албан тайлбартай ч тэд нүүрсний сонсголоос гадна Авлигын шүүхийн асуудлыг яаравчуулах, намын генсекийн суудлыг … Continue reading Хоёрдугаар үзэгдлийн өмнөх ЦЭНГҮҮН